
Даваа гаригийн өглөө азийн хөрөнгийн бирж огцом өслөө.
Японы Никкей 225 индекс 1,8 хувиар өсч 8,706.85 болсон бол Хонконгийн Хан Сен индекс 2,1 хувиар өсч 20,071.95 болжээ.
БНСУ-ын Коспи 2 хувь нэмэн 1,885.69 хүрч, Австралийн S&P ASX/200 мөн л 1,3 хувиар өсөн 4,257.30 болсон байна.
Сингапур, Тайвань, Филиппиний үнэлгээ мөн өсчээ.
АНУ-ын Засгийн газраас өнгөрсөн сард 163 мянган ажлын байр нэмэгдсэн хэмээн мэдэгдсэний дараа баасан гаригт Уолл стритийн хувьцаанууд огцом өссөн юм.
Гэсэнч сүүлийн үеийн ажил олголт ажилгүйдлийн түвшинг бууруулахад хангалттай биш байна. Америкийн ажилгүйдлийн түвшин зургадугаар сард 8,2 хувь байсан нь 8,3 болж өсчээ.
Валютын хувьд Нью-Йоркт баасан гаригийн орой евро 1,2377 ам.доллараас 1,2403 ам.доллар болж өссөн байна.
Харин ам.доллар 78,59 иенээс 78,35 иен болон буурчээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ