Валютын урсгал 1.7 дахин өсчээ

img

Валютын нийт урсгалын хэмжээ оны эхнээс аравдугаар сарын 21-нийг дуусталх хугацаанд өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өсчээ. Үүний дотор валютын орох урсгал 57 хувиар, гарах урсгал 80 хувиар тус тус өссөн байна. Мөн хугацаанд валютын цэвэр дотогшлох урсгалын хэмжээ өнгөрсөн оноос 51 хувиар буурсан бол ам.долларын цэвэр дотогшлох урсгалын хэмжээ 14 хувиар өссөн буюу 824 сая ам.долларт хүрчээ. Эдийн засгийн тэлэлт, бизнесийн үйл ажиллагааны идэвхжилтэй уялдан барааны импорт, үйлчилгээний төлбөр, цэвэр орлогын шилжүүлэг хэлбэрээр гадагшлах валютын урсгалын хэмжээ эрс нэмэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ