
Өчигдөр шөнө Ливийн элсэн цөлд Ливийн удирдагч асан Муаммар Каддафи болон түүний хүү Мутассим нарын цогцсыг хөдөөлүүлжээ.
Ливийн шилжилтийн түр зөвлөлийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр бол тэднийг оршуулах ёслолд цөөхөн хүмүүс оролцсон бөгөөд хаана хөдөөлүүлснийг нууцалж байгаа аж.
Каддафи өөрийн гэрээслэлдээ Сирт хотод өвөг дээдсийнхээ бунханд оршуулахыг захиж үлдээсэн, мөн түүний эхнэр нөхөр хүүхдийнхээ цогцсыг өгөхийг НҮБ болон Олон улсын хүний эрхийн байгууллагаар дамжуулан Ливийн шилжилтийн түр зөвлөлд хандсан ч аль нь ч ёсоор болсонгүй.
Ийнхүү Муаммар Каддафигийн цогцсыг бараг дөрвөн өдрийн турш ливийн иргэдэд үзүүлж байсны дараа тус улсын өмнө зүгт орших элсэн цөлд шөнийн цагаар нууцаар нутаглуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ