Хоёр долоо хоногтой хүүхэд нурсан байшин дороос эсэн мэнд олджээ
Туркийн Ван хотын нурсан байшин дороос хоёр долоо хоногтой хүүхдийг ээжийнх нь хамт эсэн мэнд олж гаргажээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Энэ талаар Туркийн Си-Эн-Эн-Тюрк, НТВ сувгууд мэдээлж байна.
Аврагчид нуранги дор амьд хүмүүс байж болзошгүй гэж үзэж байгаа бүхий л газраар самналт хийж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа гэнэ. Сүүлийн үеийн мэдээгээр газар хөдлөлтөөс болж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 366 хүээд байгаа бөгөөд 1300 гаруй хүн шархадсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ