НҮБ-ын АНДЭЗНК-ийн Статистикийн Хорооны Товчооны дэд даргаар Г.Гэрэлт-Од сонгогдлоо

img

НҮБ-ын АНДЭЗНК-ийн Статистикийн Хорооны 2 дах удаагийн чуулган Тайландын Вант улсын Бангкок хотноо энэ  сарын 15-17-ны хооронд зохион байгуулагдаж  байгаа. Тус арга хэмжээнд Үндэсний Статистикийн Хорооны  тэргүүн дэд дарга Г. Гэрэлт-Од тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна.

Уг чуулганы нээлтэнд  АНДЭЗНК-ын дэргэд суугаа Монгол улсын Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л. Дашпүрэв оролцож  НҮБ-ын АНДЭЗНК-ийн 5-р чуулганы үеэр Монгол улсын санаачлагаар батлагдсан 62/10 дугаар тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, бүс нутгийн статистикийн хөгжлийн цаашдын хандлага, чиглэл болон статистикийн чадавхийг бэхжүүлэх зорилтыг  тодорхойлсон  шинэ тогтоолыг санаачлах тухай Монгол улсын байр суурийг  илэрхийлсэн юм.

Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн статистикийн салбарын хөгжлийн чиг хандлагыг  тодорхойлох шийдвэрлэх үүрэгтэй  Статистикийн хорооны  энэ удаагийн чуулганы эхний өдөр  уг хорооны товчооны сонгууль явагдаж ҮСХ-ны Тэргүүн дэд дарга ноён Г.Гэрэлт-Одыг  тус Товчооны дэд даргаар сонголоо.

Энэ удаагийн сонгуулиар Товчооны даргаар Австралийн Статистикийн Товчооны дарга ноён Брайн Пинкийг сонгосон юм. Харин дэд даргаар Г. Гэрэлт-Одын зэрэгцээ БНХАУ-ын Статистикийн Товчооны дарга ноён Ма Жиантан, БНЭУ-ын Статистик, Хөтөлбөр хэрэгжүүлэлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий статистикч ноён Т.С.А Анант,  гишүүнээр Самоа улсын Статистикийн газрын дарга ноён Муагутутиа,  илтгэгч-гишүүнээр Филиппин улсын Статистикийн газрын дарга ноён Жүтула Верола нарыг   тус тус сонгов.

Статистикийн хорооны энэ удаагийн чуулганаар бүс нутгийн санаачлагын хүрээнд ердийн хөдөлгөөний болон эдийн засгийн статистик, олон улсын санаачлагын хүрээнд үндэсний статистикийн тогтолцоонд хөдөө аж ахуйн статистикийг уялдуулах,  олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  түүнчлэн статистикийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг уялдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Чуулганы үеэр  МХЗ-уудын хэрэгжилт, албан бус секторын ажил эрхлэлтийн статистик, хөгжлийн бэрхшээлийн, жендерийн, мэдээллийн технологийн статистик зэрэг сэдвүүдээр мэдээллийг танилцуулах аж.НҮБ-ын АНДЭЗНК-ийн Статистикийн Хорооны 2 дах удаагийн чуулган Тайландын Вант улсын Бангкок хотноо энэ  сарын 15-17-ны хооронд зохион байгуулагдаж  байгаа. Тус арга хэмжээнд Үндэсний Статистикийн Хорооны  тэргүүн дэд дарга Г. Гэрэлт-Од тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна.

Уг чуулганы нээлтэнд  АНДЭЗНК-ын дэргэд суугаа Монгол улсын Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л. Дашпүрэв оролцож  НҮБ-ын АНДЭЗНК-ийн 5-р чуулганы үеэр Монгол улсын санаачлагаар батлагдсан 62/10 дугаар тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, бүс нутгийн статистикийн хөгжлийн цаашдын хандлага, чиглэл болон статистикийн чадавхийг бэхжүүлэх зорилтыг  тодорхойлсон  шинэ тогтоолыг санаачлах тухай Монгол улсын байр суурийг  илэрхийлсэн юм.

Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн статистикийн салбарын хөгжлийн чиг хандлагыг  тодорхойлох шийдвэрлэх үүрэгтэй  Статистикийн хорооны  энэ удаагийн чуулганы эхний өдөр  уг хорооны товчооны сонгууль явагдаж ҮСХ-ны Тэргүүн дэд дарга ноён Г.Гэрэлт-Одыг  тус Товчооны дэд даргаар сонголоо.

Энэ удаагийн сонгуулиар Товчооны даргаар Австралийн Статистикийн Товчооны дарга ноён Брайн Пинкийг сонгосон юм. Харин дэд даргаар Г. Гэрэлт-Одын зэрэгцээ БНХАУ-ын Статистикийн Товчооны дарга ноён Ма Жиантан, БНЭУ-ын Статистик, Хөтөлбөр хэрэгжүүлэлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий статистикч ноён Т.С.А Анант,  гишүүнээр Самоа улсын Статистикийн газрын дарга ноён Муагутутиа,  илтгэгч-гишүүнээр Филиппин улсын Статистикийн газрын дарга ноён Жүтула Верола нарыг   тус тус сонгов.

Статистикийн хорооны энэ удаагийн чуулганаар бүс нутгийн санаачлагын хүрээнд ердийн хөдөлгөөний болон эдийн засгийн статистик, олон улсын санаачлагын хүрээнд үндэсний статистикийн тогтолцоонд хөдөө аж ахуйн статистикийг уялдуулах,  олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  түүнчлэн статистикийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг уялдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Чуулганы үеэр  МХЗ-уудын хэрэгжилт, албан бус секторын ажил эрхлэлтийн статистик, хөгжлийн бэрхшээлийн, жендерийн, мэдээллийн технологийн статистик зэрэг сэдвүүдээр мэдээллийг танилцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ