Сирт хотод бензин ачсан цистерн дэлбэрснээс болж 100 гаруй хүн амь насаа алдаж, 50 орчим хүн шархадсан байна гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Францийн ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар уржигдар орой дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт болсны дараа маш том түймэр гарсан Хэмээн Ливийн шинэ төр засгийн төлөөлөгч мэдэгджээ. Дэлбэрэлт болсон газар хүмүүсийн нүүрс болсон цогцос байсаар байна хэмээн гадаадын хэвлэлүүд онцолж байна.