
Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүрийн аравдугаар сарын 29-нд Нийслэлийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсний 70 жил, үүссэн байгуулагдсаны 355 жилийг 1994 онд анх тэмдэглэж түүнээс хойш жил бүр хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай болсон юм. Тэгвэл энэ барилдаан 18 дахь удаагаа нийслэл хот үүссэний 372 жилийн ойд зориулан зохион байгуулагдах гэж байна. Барилдаан аравдугаар сарын 29-нд 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ