
"Амлалт нэхэх ард түмний холбоо", "Миний Монголын газар шороо", "Эрс шинэчлэл", "Үндэсний хас", "Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" хөдөлгөөнийхөн нэгдэж, нэг зорилтоор үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Эдгээр хөдөлгөөнүүд нэгдэж хэд хэдэн зорилтыг биелүүлэх шаардлага хүргүүллээ.
Тэд эхний ээлжинд Оюутолгойн гэрээг цуцлуулах санал тавьсан. Үүний зэрэгцээ Монгол улсад их хэмжээгээр олгогдсон ашигт малтмалын лицензийг цуцлах, төрөөс төрсөн тэрбумтнуудтай хариуцлага тооцож, тэдний хөрөнгийг хураан авч төрд ажиллах эрхийг хасах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болох, Үндсэн хуульд хийхээр санаархаж байгаа өөрчлөлтүүдийг цуцлах, долоодугаар сарын 1-нд амь эрсэдсэн таван залууг хөнөөсөн хүмүүсийг илрүүлж хариуцлага тооцуулахыг шаардав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ