О.Гүндэгмаа наймдугаарт орлоо

img

Олон улсын буудлага спортын холбоо шинэчилсэн чансаагаа гаргажээ. Эмэгтэйчүүдийн төрөлд шинэ чансааг Чехийн мэргэн бууч Ленка Марускова тэргүүллээ. Харин Хятадын хоёр бууч түүний араас бичигдэв. Энэ чансааг гарах хүртэл Хятадын тамирчин Жин Юань эмэгтэйчүүдийг манлайлж байлаа. Гэвч тэрбээр сүүлийн хоёр ч тэмцээнд тааруу оролцож, гуравдугаар байр руу ухарсан байна. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа наймдугаар байраа хадгалж үлдсэн бол Гүржийн мэргэн бууч Нино Салуквазе том үсрэлт хийж, 17-гоос шууд долдугаар байрт дэвшив. ОУХМ Ц.Мөнхзулын хувьд 335 оноогоор 20 дугаар байр руу ухарчээ. Харин хийн буугаар Ц.Мөнхзул 25-д, О.Гүндэгмаа 40 дүгээрт бичигдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайн байна. амжилт хүсье.
2011-10-26