Израйль Египет улсууд хоригдол солилцоно

img

Израйль улс саяхан Палестины талд хоригдож байсан цэргийн албан хаагчаа 1000 палестины хоригдлоор солилцож авсан билээ. Тэгвэл одоо Египетийн талтай хоригдол солилцохоор болжээ. Израйлийн нэгэн иргэнийг Египет улсад баривчлан тагнуул хийсэн хэргээр хорьж байгаа бөгөөд түүнийг суллаж авахаар яриа хэлцээ хийгдэж байсан юм. Түүнийг 25 орчим израйлийн шоронд хоригдож буй египет иргэдээр солилцох тохиролцоо амжилтай хийгдсэн байна. Ллан Грэпел хэмээх 28 настай израйль эр АНУ-д хууль зүйн чиглэлээр суралцдаг байсан бөгөөд израйлийн армид шүхрийн ангид алба хааж байжээ. Улмаар Грэпел энэ жилийн хавар Египет улсад сайн дурын ажилтнаар очсон байх үед нь баривчлан хорьж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ