
Африкийн Кени улсын шөнийн цэнгээний газарт халдлага болсны улмаас иргэд амиа алдсан билээ. Түүний дараахан бас нэгэн томоохон халдлага Кенийн нийслэл Наироби хотноо болсон юм.
Үүнийг Сомали улсын нутаг дэвсгэрийг хяналтандаа байлгадаг Аль Шабаб бүлэглэийнхэн үйлдсэн хэмээн Кени улсын засгийн газар үзэж байгаа.
Учир нь Кенийн армийн цэргүүд Сомали улсын нутаг дэвсгэрт зэвсэгт дээрэмчдэд барьцаалагдсан иргэдийг сулах зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа.
Тиймээс Аль Шабаб бүлэглэл үүнийг үйлдсэн хэмээн хардах болсон. Гэвч Аль Шабаб бүлэглэл үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд дээрх хоёр халдлагуудад хамааралгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Кенийн армийн цэргүүд Сомалийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тус улсын нутагт цөмрөн орж зэвсэгт дээрэмчдийн эсрэг цэргийн ажиллагаа хийсэнд Сомалийн ерөнхийлөгч Шариф Ахмед ч тааламжгүй байгаагаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ