Автобуснууд шинэ чиглэлд явж эхэллээ

img

Нийслэлийн өдрийг угтсан ажлын хүрээнд шинээр гурван чиглэлд том оврын автобус явж эхэлжээ. Баянзүрх дүүрэг дэх Баян­монгол, Дүнжингарав хороолол, Хан-Уул дүүргийн Нархан хотхон, Рапид харш зэрэг томоохон хорооллын иргэд оршин суугчдаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн байна. "Нарангийн гол-21 дүгээр хороо­лол-Саппоро-ТЭЦ-3-Төв цэнгэлдэх хүрээ­лэн" гэсэн чиглэлийн авто­бусаар Жаргалан хотхон, Рапид харш, Баянмонгол, Дүнжингарав зэрэг орон сууцны хорооллын иргэд  зорчих бол "Улиастай- Зүүн дөрвөн зам- Нар­ны зам-Дамдинсүрэнгийн гудамж-ТЭЦ-3" чиглэлийн автобусаар Улиастай, Офицеруудын ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн, Баян­монгол хороолол, Жаргалан хот­хоноор дайран 120 мянгат, ТЭЦ-3 хүртэл зорчих юм. Мөн "Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Халдвартын эмнэлэг" гэсэн чиглэлийн автобус явж эхэл­сэн бөгөөд энэ нь Өнөр хорооллоос Бөмбөгөрөөр дайрч Баянбүрд, Зуун айл, Сансар, Халдвартын эмнэлэг хүртэл зорчигчдод үйлчилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ulaanbaatariin zuun taliin chiglelees zaisan ordog avtobus nembel ih bayarlaxsan sapporogoos ganhiitsend syyx gexeer xaya zogsoxgu bas dr ni tsoohon yavdag bolxoor xicheeldee xojigdox yavdal zunduu garax yumaa
2011-10-26
Сайхан мэдээ юм. Гэхдээ план зургаар ч юмуу, аргаа барахад google map дээр зураад харуулчих г.м-ээр жаахан баяжуулчихвал хийсэн хүндээ ч нэр хүндтэй, уншихад ч ойлгомжтой болох байж. Ер нь манайд УБ хотын зам засвар, тохижилт зэргийг дандаа л үргэлжилсэн үгийн зохиомжоор мэдээлэх юм. Мэдээ бичээчээс жижигхэн сэтгэл, бас бүүр бичкээн ур чадвар л шаардах юм байгаам даа.
2011-10-26
сайхан мэдээ байна
2011-10-26