Хавайн арал 20 сая тонн хогонд дарагдах нь

img

Өнгөрсөн гуравдугаар са­рын 11-нд Японд болсон га­зар хөдлөл­тийн улмаас үүссэн цуна­ми­гийн дараа их хэмжээ­ний хог далайд татагдан задгай далайд гарчээ. Өнгөрсөн ес­дүгээр са­рын сүүлээр Оросын хөлөг онгоц задгай далайд хөвж яваа их хэмжээний хог хаягдлыг олжээ. Далайн усанд хөвж явсан зүйлс дотор хөргөгч, шил, нийл­мэл эдээр хийсэн сав суулга, загас агнуурын хэрэг­сэл, тэр ч бүү хэл хоёр хөдөлгүүртэй "Яма­ха" завь ч  байжээ. Тиймээс Хавайн их сур­гуулийн Номхон далайн су­дал­гааны олон улсын төвийн эрдэмтэд Японы эргээс задгай далайд гарсан хэдэн сая тонн хог хаа­шаа нүү­дэллэн очихыг компью­терийн аргаар тодорхойлж үзэхэд Мидуэй хэмээх шүрэн арлын ойрол­цоо бөөгнөрч байгааг тогтоосон байна. Энэ арал нь Хавайн арлуудын ойролцоо оршдог бөгөөд хур хог тун удахгүй Хавайн арлын эрэгт ирж магадгүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ