Хөрөнгийн зах зээлд “тоглолт” хийж байгаа гадаадынхан сэтгүүлчидтэй уулзана

img

Монголын хөрөнгийн зах зээл дээр “тоглолт” хийж  байгаа гадаадын  мэргэжилтнүүдийг сэтгүүлчидтэй уулзуулах  боломжийг Хэвлэлийн Хүрээлэн олгож байгаа юм байна. АНУ-ын ОУХА-ийн санхүүжилт бүхий Бизнесийг Дэмжих Санаачилга төсөлтэй хамтран Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан “Хувьцаа эзэмшигч ба компанийн засаглал” сэдэвт хагас өдрийн сургалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Сургалтын үеэр  Монголын хөрөнгийн зах зээлийн орчинд идэвхтэй ярилцаж  эхэлсэн, хувьцаа эзэмшигч ба компанийн засаглалын орчин Монгол улсад ямар байгаа, Хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа эзэмшигчид ба хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэн хэрхэн хамгаалж байгаа, “Таван Толгойн” хувьцаа иргэдэд яг юу өгөх вэ? зэрэг чухал сэдвээр гадаад мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй харилцан ярилцах юм байна.

Мөн  Ерөнхий сайд С.Батболдын сонгож итгэл хүлээлгэсэн Лондонгийн хөрөнгийн биржийнхэн ойрын үед чухал 6 чиглэлийн ажлыг Монголын хөрсөн дээр хэрхэн буулгах талаар мэдээлэх аж.

Энэ мэтчилэн, хувьцаа эзэмшигчдийг компанийнхны эрх ашгийн зөрчлөөс хэрхэн хамгаалах, хувьцаа эзэмшигчдэд ил тод, хариуцлагатай байдал, үүрэг хүлээх чадвар, шударга, ижил тэгш байх зарчим хэрхэн үйлчлэх зэрэг шинэлэг сэдвээр оролцогчдын мэдлэгийг сайжруулах юм байна.

Сургалтад Компанийн засаглалын төвийн захирал Ж.Үнэнбат, Хөрөнгийн биржийн Менежер Максим Кондрачук, Олон улсын компанийн засаглалын мэргэжилтэн Демир Йенер, Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамц нар оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ