Чөлөөтийнхөн гурван хүрэл медальтай ирлээ
Оросын алдар бөх Бувайсар Сайтиевийн нэрэмжит залуучуудын ОУ-ын тэмцээнд Монголын баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. 7 дахь удаагийн энэ тэмцээнээс Монголын тамирчид 3 хүрэл медаль хүртсэн амжилттай өчигдөр эх орондоо ирлээ. Энэ тэмцээнд БТДуС-ийн тамирчин Номинхонгор, Зулбанзрагчийн Мягмар нар 42 кг-д, Болдхүүгийн Батсүх 63 кг-ийн жинд тус тус хүрэл медаль хүртсэн байна. Энэ тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Тэмцээнд оролцсон тамирчдын багийн ахлагчаар олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар явсан бол Олимп сургуулийн дасгалжуулагч Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, БТДунд сургуулийн багш П.Чулуунбаатар нар дасгалжуулагчаар, ОУ-ын шүүгч Х.Ганболд шүүгчээр оролцсон. Өнгөрсөн оны тэмцээнд Монголын залуу бөхчүүд тус бүр 2 алт, мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж байсан юм. Харин МЧБХ 50 жилийнхээ ойг ирэх 11-р сарын 03-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр зохион байгуулалтын ажлаа хийгээд тун завгүй явналээ.
А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ