“УЛААНБААТАР-2011” буудлага спортын тэмцээн болж байна

img

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 372 жилийн ой энэ сарын 29-ны өдөр буюу бямба гарагт тохиож байгаа. Энэ ойн өдрийг угтан нийслэлийн БТСГ, МБСХ хамтран “Улаанбаатар-2011” буудлага спортын АШТ-ийг зохион байгуулж байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид 4 төрөлд онч мэргэнээ сорьж байна. Одоогийн байдлаар урт бууны дасгалд эрэгтэйчүүдээс ОУХМ Энхсайхан, Ганхуяг, Мөнх-Эрдэнэ нар тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдээс Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар оноо өндөртэй байна.

Тэгвэл хийн гар бууны дасгалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Даваахүү бусдыгаа хошуучилж явна. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУГД Ц.Өлзийбаяр ажиллаж байна. Улаанбаатар-2011 буудлага спортын АШТ-д шилдэг буучид өрсөлдөж байгаа юм. Мөн энэ удаагийн тэмцээнд 100 гаруй тамирчид онч мэргэнээ сорьж байна. Тэмцээнийг гол шугам, тооцооны, байны шугам, ерөнхий гээд 10 гаруй шүүгч шүүн ажиллаж байна. МБСХ-ноос БТСГ-тай хамтран энэ өрсөлдөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тэмцээний аваргууд энэ сарын 29-ний өдөр тодорно.

А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ