Google-ийг үндэслэгч Брин автомат удирдлагатай машин зохион бүтээж байна
Google-ийг 13 жилийн өмнө үндэслэж, дэлхийн хөгжлийг нэг шат ахиулсан Сергей Брин дахин нэгэн гайхалтай бүтээл дээр ажиллаж эхэлжээ. Тэрээр саяхан Сан-Францискод болсон чуулга уулзалт дээр автомат удирдлагатай машин зохион бүтээх ажил нь дуусах шатандаа орсныг дуулгажээ. Энэ машиныг хүн удирдах шаардлагагүй гэнэ. Машинд суулгасан “нүд” нь өмнөх зам болон эргэн тойрноо гурван хэмжээст дүрслэлээр “харж”, өөрөө аюулгүй замыг сонгон, зорьсон газраа төвөггүй хүрдэг ажээ. Одоогоор амтомат удирдлагатай машин мянга гаруй километр давхиад байгаа ч нэг ч осол гаргаагүй аж.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ