Монголбанк арилжаанд оролцсонгүй

img

Гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд ам.долларыг 1351.0-1361.50 төгрөгийн ханшаар худалдан авах, юанийг 212.80-214.10 төгрөгийн ханшаар худалдан авах саналыг Монголбанкинд  ирүүлжээ. Валютын дотоодын захын ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Дашрамд дурдахад, Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог билээ. Энэ нь валютын зах зээлийн тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene mongol banknii udirdlaga nertei chenjuudiig bugdiig ni zailuulah heregtei. Songuuliar MAN yalagdanguud shuud halagdahaasaa umnu amjuulj heden tsaas hiih geed ulairch baihgui yu muu hulduu tolgoi Purevdorj novsh.
2012-08-15
Uhseniihen togtvortoi, hognuudaa dollar usuud baihad dollaraa gargaach zohiomol homsdol uusgeh geed baigaa yum u
2012-08-14
боол:
энэ хүнд сурталтай газрыг хэзээ өөрчлөх вэ
2012-08-14
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-14