1272 иргэнийг Монголоос албадан гаргажээ
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар ээлжит шалгалтаа хийжээ. Шалгалтад 371 аж ахуйн нэгжид ажиллаж буй 3307 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтын явцад визийн зөрчилтэй 370 гаруй аж ахуйн нэгж, гадаадын 2681 иргэнд захиргааны арга хэмжээ авч, 791 сая 652 мянган төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Газрын даргын тушаалаар 22 орны 1272 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан байна. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ