Нурангинд гурав хоног дарагдсан турк бүсгүйн амийг аварлаа

img

Туркийн зүүн-өмнөд хэсэг орших Эскис хотод газар хөдлөлтийн улмаас бүтэн гурван хоногийн турш нурангид дарагдаад байсан 27 настай бүсгүйг аварчээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө аврагчид 18 настай оюутан Эйюп Эрдэмийг мөн нуранга дороос гаргаж, амийг нь аварсан юм. Одоогоор Туркт болсон хүчтэй газар хөдлөлийн улмаас нурангид дарагдсан 40 хүний амийг аварч чаджээ. Аврагдсан хүмүүсийн дотор хорвоод мэндлээд хоёр долоо хонож буй нярай охин хүртэл байгаа юм байна. Харин нярай охины эцгийг одоо хүртэл олоогүй байгаа ажээ. Сүүлд авсан мэдээллээр Туркийн Ван мужид 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Одоогоор хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 459-д хүрч, шархтсан иргэдийн тоо 1350-д хүрээд байна. Мөн 2200 гаруй байшин барилга нурж, сүйджээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган гадаадын 50 орчим улсын туслах хүсэлтэд татгалзсан хариулт өгсөн бөгөөд зөвхөн Туркийн аврах ангийнхан нурангинд дарагдсан иргэдийг аврах ажилд зүтгэсээр байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ