Турк улс гадны тусламжийг хүсэв

img

Туркийн ерөнхий сайд Таип Эрдоган тусламж хүслээ. Турк улсад 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус улс гамшигт нэрвэгдээд байгаа. Одоогийн байдлаар 459 хүн амь үрэгдэж, 1352 хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл гараад байгаа. Газар хөдлөлт болсны дараа Туркийн ерөнхий сайд Таип Эрдоган гадаад улсуудаас тусламж хүсэхгүй, дотоодын хүчээр гамшгийг даван туулна хэмээн мэдэгдэж байсан юм. Харин газар хөдлөлтийн хор хөнөөл асар их байгаа учир Турк улс гадны тусламж дэмжлэгийг хүсэхээс өөр аргагүй болсон гэнэ. Дашрамд дурдахад Израйль улс хамгийн түрүүнд тусламж илгээх санал гаргаж байсан гэнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ