
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 20 ХК-ийн 81.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 222.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 221.8 мянган ширхэг хувьцааг 79.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 3 ХК-ийн 768 ширхэг хувьцааг 2.3 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй нийт 65 ширхэг бондыг 650.0 мянган төгрөгөөр арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 146 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 20 үнэт цаас арилжигдсанаас 8 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.96 хувь өсч, “Нако түлш” ХК-ийн үнэт цаасны ханш 9.17 хувь буурсан байна.
ТОП-20 индекс 21232.42 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 96.25 нэгжээр буюу 0.45 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 277.4 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ