
БНСУ-ын Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 20 гаруй бизнес эрхлэгч манай улсад ирэх гэж байна. Тэд манай улсын бизнес эрхлэгчидтэй энэ сарын 31-нд нөхөрсөг уулзалт зохион байгуулах юм.
БНСУ-ын төлөөлөгчид дунд зочид буудал, аялал жуучлал, барилга угсралт, мэдээллийн технологи, цахилгаан бараа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, гурилын үйлдвэр, банк санхүү, аудит, эмийн үйлдвэр, супермаркет, вааран эдлэлийн үйлдвэр, тээвэр зуучлал эрхлэгчид байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ