
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, дэмжигдсэн тохиолдолд гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ