Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүндэт тэмдэгээр шагналаа

img

Монгол улсын засгийн газар, Швейцарийн холбооны улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу төрөөс иргэдэд хүргэх үйл ажиллагааг  Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэд, байгууллагад  ил тод, хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэл багатай, хүртээмжтэй хүргэхэд чиглүүлж, төрийн хэд хэдэн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн иргэд байгууллагын хүсэлтийг “НЭГ ЦОНХ”-оор хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2007 оноос тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөр  анх Сүхбаатар дүүрэгт нэг цонхны үйлчилгээг бий болгосноор эхэлж, зөвхөн Улаанбаатар хотод ч бус бусад аймагт хэрэгжиж хүрээгээ тэлсээр байна.  Одоогийн байдлаар гучин нэгэн  нэг цонхны үйлчилгээг 2 тал  хүлээлэн өгч давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэд энэ төвөөр  үйлчлүүлсэн гэсэн судалгаа байдаг.  Нэг үгээр хэлбэл “Нэг Цонхны Үйлчилгээ” нь төрийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагуудаас зохион байгуулж байгаа үйлчилгээний шинэ дэвшилтэт хэлбэр юм.  Жил бүр нийслэлийн өдрийн өмнө нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан  гадаадын төлөөлөгчдийг нийслэлийн төр захиргааны байгууллагаас  шагнадаг юм.  Энэ удаад  Нэг цонхны үйлчилгээний төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан  Швейцарийн хөгжлийн агентлагийн  суурин төлөөлөгч Феликс Феллманд, Маттьюс Майор болон нэг цонхны үйлчилгээг Швейцарь улстай хамтран ажиллахад хувь нэмэр оруулсан “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” төрийн бус байгууллагын захирал Л.Эрдэнэчулуун нарыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг  нийслэлийн хүндэт тэмдгээр өнөөдөр шагналаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ