Байгалийн баялгийн асуудлаар хуралдана
2012-08-18

 Манай улс Австрали улстай хамтран НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан  “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурлыг  ирэх даваа гаригт Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү уулзалтад  эдийн засагт нь байгалийн баялаг, уул уурхайн салбар зонхилох байр суурийг эзэлдэг улс орнуудын мэргэжилтэн, шинжээчдийг урилгаар оролцох юм. Анхдугаар хуралдаанд Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс, Мексикийн Нэгдсэн Улс, БНЭУ, Казакстан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Азербайжан Улс, Бразил Улс, Мадагаскар Улс, Лесотогийн Вант Улс  болон НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага болон Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмллэгийн Статистикийн Хороо гээд нийт 12 орон, олон улсын хоёр байгууллагын  төлөөлөгч багтаж байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Баяр:
Уул уурхай байгал орчны асууДлаархи хурал зөвлөлгөөнийг Шарын голын алтны уурхайнууДын хажууД хийхийг шинэхэн сайД Ганхуяг,Оюун нараас чин сэтгэлээсээ гуйж байна...тэнД жинхэнэ Дэлхийн реКорД болохоор байгал орчны сүйрэл болж байна...
2012-09-03