
Тайландын нийслэл Бангкок хотын бүх дүүргүүд усанд автаж нөхцөл байдал хүндэрч байна хэмээн ерөнхий сайд Иенглак Чинаватра мэдэгдэл хийлээ.
Бангкокын нисэх онгоцны Дон Муанг буудал усанд автсан тухай бид мэдээлж байсан. Бангкокийн дүүргүүдэд усны түвшин 1.5 метр хүрээд байгаа аж.
Одоогийн байдлаар Тайланд улсад үер усны гамшгаас болж 360 хүн амь эрсдээд байгаа ба 100000 ард иргэд гэр орноо гамшигт алдаад байгаа.
Бангкокийн дэргэдүүр урсах Хао Прайя мөрний усны түвшин 2.4 метр хүртэл ихсэн эргээсээ хальж тус улсын нийслэлийг усанд автуулаад байгаа.
Ирэх өдрүүдэд ч үерийн гамшиг үргэлжлэх бөгөөд мэргэжилтнүүдийн тооцож буйгаар тус мөрний усны түвшин 2.6 метр хүрнэ гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ