УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Очирбат нар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна.
Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцэн асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.