
Apple нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүс байсан бол одоо дахин хамгийн өндөр үнэтэй компанийн байрыг зах зээлийн ханшаар ойролцоогоор 623 тэрбум ам.доллараар эзэллээ. Уг рекордыг өмнө нь Microsoft компани 620,58 тэрбум ам.долларын өртгөөр 1999 онд тогтоож байсан юм.
Энэ мэдээ нь компанийн дараагийн бүтээгдэхүүн iPhone 5 худалдаанд гарахын өмнөхөн гарлаа. Мөн тус компани арай жижиг, хямд iPad гаргаж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан билээ.
Apple-ийн хувьцаа өчигдөр үдийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр 664,74 ам.доллар хүрч, 665,15 ам.доллараар хаагдсан юм. Энэ нь баасан гаригийн ханшаас даруй 2,6 хувиар буюу 17 ам.доллараар нэмэгдсэн байдал юм.
Тус компани мөн телевизор гаргаж магадгүй таамаг байна.
Хэдий зах зээлийн хувьд өндөр үнэтэй байгаач АНУ-ын бусад компаниудын адилаар Apple олон асуудалтай тулгарч байгаа юм.
Ам.долларын ханшнаас болоод Америкад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хилийн чанадад илүү үнэтэй зарагдаж байна. Мөн АНУ дахь эдийн засгийн сэргэлт удаан байгаа болон Европын зах зээл уналтанд орсон байгаагаас хэрэглэгчдэд бараагаа худалдах хүнд байгаа юм.
Samsung-ийн Galaxy S3 болон HTC-ийн One X ухаалаг гар утсууд мөн Apple-тай чангахан өрсөлдөж байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ