Монголбанк ам.долларын арилжаанд оролцсонгүй

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн. Валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцоогүй байна. Харин юань худалдан авах санал ирүүлсэн банкууд 214.4 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mgl hun:
Uhseniihen tensvertei . tur soligdono geed huviin ajlaa amjuulchgaagaad baih yum. dollar 1383 davchihlaa sh de
2012-08-28