
Монгол, Польшийн Засгийн газрын хооронд байгуулсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр” өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
Энэхүү хэлэлцээрт Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Польшийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Б.Стелмах нар Улаанбаатар хотноо 2011 оны 6 дугаар сарын 29-нд гарын үсэг зурсан билээ.Уг хэлэлцээрийн дагуу монголчууд тус улс руу 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ