Япончууд агаарын бохирдлыг хэрхэн бууруулсан аргатай танилцана

img

Нийслэлийн агаарын бохирдлыг буруулах сангийн урилгаар Япон улсын Шизүоко мужийг Шизүокза хотын иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзжээ. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга "Нийслэл хотын иргэдийн санаа зовоосон асуудлыг нэг болох агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр шат дараалсан арга хэмжээг авахын тулд АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран цэвэр агаар төслийг хэрэгжүүлж байгаа. Мөн Япон улсын Жайка төсөлтэй ч хамтран ажиллаж байна. Мөн нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэрийн 60 хувь нь гэр хороололоос үүдэлтэй. Тиймээс бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна" гэдгээ хэлсэн байна. Харин Япон улсын Шизүока мужийн төлөөлөгчид "Япон улс агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэхэд онцгой анхаарч ирсэн. Тэр утгаараа  агаарын бохирдлыг бууруулах зорилгоор маш өндөр ажиллагаатай техник технологийг бид нэвтрүүлж чадсан. Тиймээс та бүхэнтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна" гэжээ. Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга "Япон улсын  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга замуудтай танилцуулахаар тус муж руу ажлын хэсэг явуулъя. Бидний цаашдын хамтын ажилгааны эхлэл өнөөдөр ийнхүү тавигдаж  байна" гэжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5-р цахилгаан станцын тендерт Японы Marubeni, Mitsui мөн Солонгосын Samsung Америкийн Bechtel зэрэг гадныхон оролцох төлөвтэй байна. АНУ-чуудын нүүрсний цахилгаа станцын талаарх ойлголт хандлагын талаарх тод жишээ нь Lovett цахилгаан станц юм. Lovett нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Энэ талаар тодорхой мэдэхийг хүсвэл та бүхэн net-с өөрсдөө хайж үзээрэй. Мэдээлэл хангалттай байгаа. Харин энд та бүхэнд Япон Солонгосчууд ямар газарт нүүрсний цахилгаан станц байгуулдаг талаар товчхон мэдээлэл өгье. Японы Киото хот нь сая 400 мянган хүн амтай, эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн байдаг нь манай Улаанбаатар хоттой нилээд төстэй. Уг Киото хотын хэрэглээний эрчим хүчийг Киотогоос 100 км зайтай Maizuru хэмээх газрын цахилгаан станцаас илгээдэг байна. Киото Улаанбаатарын адил уулаар хүрээлэгдсэн тул агаарын бохирдол амархан бий болж болзошгүйн үүднээс гэрэл цахилгааныг 100 км-н цаанаас явуулж байгаа хэрэг. Харин Солонгосын нийслэл Сөүл нь 10 сая хүн амтай бөгөөд Сөүлийнхний эрчим хүчний хэрэгцээг 4 цахилгаан станцаас хангаж байна. Уг 4 цахилгаан станцын 2 нь Сөүлээс 60 км зайтай далайн дундах аралд байх ба үлдсэн 2 нь Сөүлээс 50 км зайтай Инчионд байдаг байна. Япон Солонгос зэрэг улсууд нүүрсний цахилгаан станцад утаа шүүх төхөөрөмж, чанарын шаардлага хангасан шалгарсан сайн технологийг ашигладаг ч гэсэн тэд өөрсдөө ч тэрхүү мундаг сайн төхөөрөмжиндөө 100% бат итгэдэггүй хэрэг. Тиймээс л хүн ам төвлөрсөн газраасаа дор хаяж 50 км-н зайтай нүүрсний цахилгаан станцыг байгуулдаг юм. Улаанбаатарын оршин суугчид нийслэл дотроо Сүхбаатарын талбайгаас 5 км зайтай газарт үнэхээр нүүрсний цахилгаан станц байгуулуулахаар болчихлоо гэж үү дээ. 5р цахилгаан станцыг байгуулах нь америк, герман, японы компаний аль нь байсан ч хамаагүй тэднээс нэг зүйлийг асуух хэрэгтэй. Тэдгээр улсын компаниуд өөрийнхөө улсын нийслэлд нүүрсний цахилгаан станц барих болов уу гэж. Барихгүй нь ойлгомжтой дор хаяж 50 км алслагдсан газар барих болно. Өөрийнхөө улсад ингэх мөртлөө яагаад монголд өөрөөр хандана гээч. Учир нь өөрийнхөө нийслэлд амьд хүн амьдарч байгаа мэт харин Улаанбаатарт малнууд амьдарч байгаа мэтээр үзэж байгаа болохоор. Улаанбаатарчуудаа юуны өмнө 5р цахилгаан станцын асуудлыг шийдчихээд дараа нь нийслэлийг нүүлгэх эсэх талаар маргацгаая. Түүнчлэн цахилгаан станцад нүүрс шатаахад шатаасан нүүрсний 20%-тай тэнцэхүйц хэмжээний үнс гардаг тэрхүү үнс нурмыг гадагшлуулах болон турбин хөдөлгүүрийг хөргөхийн тулд ихээхэн хэмжээний ус хэрэглэдэг тул Япон Солонгос зэрэг улсууд далайн ойролцоо цахилгаан станцыг байгуулдаг байна. Гэтэл борооны улирал гэхээр зүйлгүй Улаанбаатарын хувьд газрын гүний ус нь өдрөөс өдөрт хорогдсоор одоо бараг цэвэр усны гачигдалд ороход ойрхон болчихоод байхад үүнээс илүүтэй хайр гамгүй хэрэглэж яасан ч болохгүй. Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станцууд нь 35 жилийн туршид ажиллах хугацаандаа бий болгосон үнс хаях газар нь Сүх жанжины талбайгаас 30 дахин том бөгөөд тэндээс салхинд хийсэн агаарт бужигнах үнс ч мөн агаарын бохирдлын 1 шалтгаан юм. Түүнчлэн үнснээс хөрсөнд шингэх мөнгөн ус, хар тугалга нь хөрс усны бохирдлыг бий болгодог. Гэтэл энэ бүхний эцэст 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулаад үнсийг нь хаявал нийслэл маань амьд амьтан тогтохын аргагүй л газар болно доо.
2012-08-29