
МХЕГ-аас магадлан итгэмжлэгдсэн рашаан, сувилалын газарт шалгал хийж , 12 зөрчил дутагдал илрүүлжээ. Улсын хэмжээнд 100 гаруй рашаан сувиллын газар байдаг ч тэдгээрээс 27 нь магадлан итгэмжлэгдсэн байдаг аж.
Уг шалгалтад Нийслэлийн “Оргил” рашаан сувилал, “Арга билэг”, “Амарсанаа гүнж”, “Багануур”, “ЭМЖЖ”, зэрэг 11 сувилал, Орхон аймгийн “Эрдэнэт”, Архангай аймгийн “Сувд” , Баянхонгор аймгийн “Шаргалжуут” рашаан сувилал, Говь-Алтай аймгийн “Шимт элс”, Дорноговь аймгийн “Халзан-Уул” рашаан сувилал, Хөвсгөл аймгийн Галт “Халуун-Ус” рашаан сувилал, Хэнтий аймгийн “Аварга тосон”, “Чингэсийн гурван нуур” рашаан сувилал,Өвөрхангай аймгийн “Хужирт”, “Эльма Хужирт”, “Өгөөмөр”, “Сэмжид” рашаан сувилал,Төв аймгийн “Өвөржанчивлан”, “Ар Жанчивлан”, “Задгай цагаан” рашаан сувилал, “Тахилт” сэргээн засах эмчилгээний төв, Завхан аймгийн “Отгонтэнгэр” зэрэг рашаан сувиллууд хамрагдаж дараах зөрчил илэрсэн байна.
Тухайлбал Шаргалжуут, Хужирт, Элма хужирт рашаан сувиллын эмнэлгүүд нь эмнэлгийн барилгын механик агааржуулалт төхөөрөмж нь ажиллахгүй байсан нь рашаан сувиллын үйл ажиллагаа явуулах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна, стандартын шаардлага хангахгүй зэрэг дутагдал илэрсэн байна. Зөрчил гаргасан зарим рашаан, сувилалыг үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ