Грекийн сүүлчийн боломж

img

Евробүсийн санхүүгийн дарга Жан-Клод Юнкер Грекийн Ерөнхий сайд Антонис Самарастай уулзжээ. Тэрээр Грек улсын хямралаас гарахаар хийж буй чармайлтыг өндрөөр үнэлсэн юм. Мөн Грек улс сүүлчийн боломжоо ашиглаж байгаа гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй гэсэн юм. Гэхдээ одоогийн тулгамдсан асуудал бол Грекийн төрийн санхүүжилтыг бэхжүүлэх гэж тэрээр үзлээ. Мөн афинчууд эдийн засгийн болон бүтцийн шинэчлэлт хийх хэрэгтэйг дурдлаа. Үүнд хөдөлмөрийн зах зээл, хувьчлалын хөтөлбөрийг дахин явуулах өөрчлөх асуудал багтана. Ноён Самарас ирэх хэдэн долоо хоногт 11,5 тэрбум еврогийн цомхотголын асуудлыг эцэслэхээ амласан юм. Тэрээр энэхүү цомхотголын хэрэгжилт дээд тал нь хоёр жил байлгахыг хүсч байна. Гэхдээ шийдвэрийг Грекийн гол мөнгө зээлдүүлэгчдийн тайлан дээр суурилан гаргахыг ноён Юнкер хэлжээ. Европын төв банк, Олон улсын валютын сан болон Европын хороо нь гол зээлдүүлэгчид бөгөөд ирэх сард Грек улс тусламж авах нөхцөлд тохирох эсэхийг дүгнэх юм. Грек улс евро мөнгөн тэмдэгтийг орхиж, өөрсдийн мөнгөө хэрэглэж магадгүй гэсэн сэдвийг Самарас үгүйсгэж, Грекийн чармайлтыг доогуур үнэлж байна гэжээ. Ноён Юнкер ч Грекийн евробүсээс гарахын эсрэг байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1say100d:
metal ilruulegch zarna tsoo shine. zagwar MD3006. 1say100d. utas: 94091540
2012-08-23
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-23