Америк доллар эрч хүчээ алдаж эхэлж байна
Дэлхийн ихэнх газар долларыг гадаад валют болон гүйлгээний мөнгөн тэмдэгт хэлбэрээр ашигладаг. Хар тамхины худалдаачид, зэвсгийн наймаачид, мөнгө угаагчид, үе дамжсан дарангуйлагчид гээд бараг бүх л газар долларыг хэрэглэдэг. Учир нь доллар дэлхийн эдийн засгийг тодорхойлогч, бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг тогтоогч хүчин зүйл. Дэлхийн 2-р дайны дараа доллар ихэнх улсуудын худалдааны мөнгөн тэмдэгт болсон бөгөөд долларын стандартыг анх дэлхийд тогтоосон. Хятад улс Австралиас төмрийн хүдэр худалдаж авдаг. Гэхдээ худалдаа юань эсвэл Австраль доллараар биш харин Америк доллараар хийгддэг. Мөн Хятад Орос 2 улс юаниар эсвэл рублиэр худалдаа хийдэггүй нөгөө л алдартай ногооноор хийдэг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Дэлхийн худалдааг тодорхойлогч ногоон цаас эрч хүчээ алдаж эхэлж байна. Өнгөрсөн Лхагва гаригт Москвагийн Интербанк Орос Хятад 2 улс худалдаагаа Рубль болон Юаниар хийхээр тохиролцож ёслолын хонх цохилоо. Одоо Оросын худалдан авагчид рублиэр төлбөрөө төлж, Хятадууд юаниар төлбөрөө авна. Москва худалдааны мөнгөн тэмдэгтээ сольсон нь яагаад тийм чухал вэ? Гэсэн асуулт гарч ирнэ. Яагаад гэвэл улс төр, эдийн засаг, бэлэг тэмдгийн хувьд маш чухал. Орос Хятадууд эртнээс доллартай дайн зарласан. Өнгөрсөн 9 сард ерөнхий сайд Путин болон Хятадын засгийн газрын тэргүүн нар доллараар худалдаа хийхийг зогсоохоор тохиролцсон.
АНУ Хятадад 900 тэрбум долларын өртэй. Мөн Дундад улс АНУ-ыг өрөө барагдуулахыг илээр шаардах болсон. Харин Путины хувьд Еврог дэлхийн худалдааны валют болгох сонирхол байдаг. Энэ бүх явдлууд “Доллар найдваргүй мөнгөн тэмдэгт” гэж НҮБ-аас зарласнаас хойш эхэлсэн. Дэлхийд өдөрт 4 триллион долларын худалдаа хийгддэгээс ихэнх нь Америк доллараар хийгддэг. Өнгөрсөн Лхагва гаригт Рубль болон Юаниар 730 мянган доларын худалдаа хийгдсэн. Яагаад энэ бүхэнд эмзэглэж байна вэ гэвэл доллар дэлхийн худалдааны валютын нөөц байснаар АНУ-д хэмжээлшгүй их улс төр болон эдийн засгийн давуу тал олгодог. Хэрэв АНУ энэ байдлаа хадгалж чадахгүй бол өрийн хэмжээ буурна гэж санасны гарз хэмээн CNN-ий тоймч Фарийд Закариа анхааруулж байна. Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ