Судан улс Ливийн босогчдыг зэвсгээр хангаж байжээ

img

Суданы ерөнхийлөгч Омар аль Башир улсынхаа төв телевизээр үг хэлж байхдаа Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг унагах тэмцэлд нь ливийн босгчдод зэр зэвсгээр туслаж байснаа хэлсэн байна. Түүний хэлснээр гурван жилийн өмнө Судан улсад иргэний дайн дэгдэх үеэр төрийн эсрэг үймээн дэгдээгчдийг Муаммар Каддафи хөрөнгө мөнгө, зэр зэвсгээр хангаж байсан гэнэ. Тиймээс Ливийн удирдагчийн эсрэг бослого гарахад тэрбээр босогчдын талыг дэмжсэн гэнэ. Ливи Судан улсууд нь зэргэлдээх хөрш орнууд боловч олон жилийн турш дайсагналцсан харилцаатай, Муаммар Каддафи үе үе Суданд халдан довтолж сүр хүчийг үзүүлдэг байсан аж. Суданы ерөнхийлөгч үгээ үргэлжлүүлэхдээ одоо Судан Ливи хоёр улс харилцан найрамдалт харилцаатай зэрэгцэн оршино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

USHUUGUU SAIN AVCH DE.
2011-11-03
chi mon hutsvaa odoo chinii ogson zevseg ooriin chin tolgoig zad buudandaa
2011-10-27