Бразилийн спортын яамны сайд шүүхийн хаалга татлаа

img

Бразилийн спортын яамны сайд Орландо Сильва огцорчээ. Тус улсын ерөнхийлөгч Дильма Руссефф авилга, хээл хахуулийн эсрэг кампанит ажил өрнүүлж байгаа бөгөөд энэ тэмцлийн хүрээнд Засгийн газрын хэд хэдэн сайдыг авилгын хэргээр шүүхэд татан ажлаас нь огцруулаад байгаа. Он гарсаар дөрвөн яамны сайд ийнхүү огцорсон бөгөөд тав дахь удаагийн сайд нь тус улсын спортын яамны сайд Орландо Сильва болж шүүхийн хаалга татан ажлаасаа огцорч байна. Бразил улс нь спортын бүхий л төрлөөр дэлхийд тэргүүлдэг, энэ салбартаа асар их хөрөнгө мөнгө төсөвтөө тусгадаг. Түүнийхээ хирээр асар их мөнгөний урсгал энэ салбарт төвлөрч байдаг гэнэ. Бразил улс одоо болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон, Лондоны олимпийн дараах зуны олимпийг зохион байгуулах эрхийг аваад байгаа. Энэ үеэр тус улсын спортын салбарын сайд хээл хахуулийн хэргээр шүүхийн хаалга татаж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм. Ерөнхийлөгч Дилма Руссеффийн мэдэгдсэнээр Бразил улсын нэр хүнд, бахархал болсон спортын салбарт авилгаар асуудлыг шийдэх нь байж болшгүй асуудал хэмээжээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

8QltIz , [url=http://zysqndpjktqm.com/]zysqndpjktqm[/url], [link=http://kavtbppfrtdq.com/]kavtbppfrtdq[/link], http://atupfzwzdcuw.com/
2012-01-02
If I were a Teenage Mutant Ninja Turtle, now I'd say "Koawbnuga, dude!"
2011-12-31