IBM-ийн удирдагчаар эмэгтэй хүн сонгогдлоо

img

Технологийн акул корпораци болох IBM шинэ захирлаа зарлалаа. Тус корпорацийн удирдах зөвлөлийн захирал Сэм Палмисано энэ оны нэгдүгээр сард албан үүргээсээ татгалзсанаас хойш шинэ захирлаа томилоогүй байсан юм. IBM-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар шинэ удирдагчаараа 54 настай Виржиниа Рометти хэмээх эмэгтэйг томилсон байна. Тэрбээр тус корпорацийн дэд захирлын албыг олон жил хашсан аж. Түүний нэр одоо Pepsi корпорацийн Индра Ноои, Xerox-ийн Урсула Бернс,  Kraft Foods-ийн Айрен Розенфелд нарын нэртэй зэрэгцэн тэрбумтан эмэгтэй бизнесменүүдийн жагсаалтад орлоо хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байна. О.Нар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Valda Bellmore:
Beautiful site! I am loving it!! Will be back later to read some far more. I am taking your feeds also
2011-12-12