Сөүл хотын даргын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигч ялалт байгуулжээ

img

Сөүл хотын 10 сая иргэн түүхэндээ анх удаа нам бус бие даан нэр дэвшигчийг хотын даргаараа сонголоо.  Аравдугаар сарын 26-ны өдрийн хотын даргын нөхөн сонгууль нь Солонгосын парламентын нөхцөл байдалд огцом өөрчлөлтийг авчрах  төлөвтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос нь өгч буй мэдээллээр Сөүл хотын даргын нөхөн сонгуулиар түүхэндээ анх удаа бие даан нэр дэвшигч  эрх баригч намынхаа нэр дэвшигчийг ялжээ.   Сөүл хотын даргын сонгуулийн санал хураалт 27-ний өдрийн 00. 30 цагт зогсоход нийт сонгогчдын  81,2 хувь саналаа өгсөн байжээ.

Харин бие даан нэр дэвшигч Пак Вон Сүн  нь  1745439 саналын хуудас буюу 53,2 хувийн санал, эрх баригч Ханнара намаас нэр дэвшигч На Гён Вон нь 1523539 саналын хуудас буюу  46,4 хувийн санал авчээ.  Эцсийн дүндээ  Пак Вон Сүн  нь  48,6 хувиар ялалт байгуулсан мэдээ байна.

Пак Вон Сүн нь  Ангуг дүүргийн сонгуулийн хэсгийн байранд хийсэн хурал дээр “Хотын иргэд  маань  хуучин хоцрогдсон үеийг ялж чадлаа” гэж хэлжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигч ардчилсан намыг ялж, эрх баригч Хан-нара намыг буулган авсан нь залуу үеийнхний хардалтыг өдөөн хатгасан учраас гэж харагдаж байна.

Өнөөгийн улс төрийн эрхийг атгаж байгаа улстөрийн хүчний цаашдын байр суурь ихээхэн доройтож,  “Хотын иргэдийн нийгэм”  гэх мэт  гуравдагч хүч нөлөө ийн Солонгосын  нийгэмд хүчээ авах хандлагатай байгаа талааар ажиглагчид хэлж байна.

Ирэх оны  дөрөвдүгээр сард болох олон нийтийн сонгууль, мөн арванхоёрдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ хандлага томоохон цохилт өгөх магадлал өндөр байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ