Үерээс болж Бангкок хотод тав хоногийн амралт зарлав
Тайландын нийслэл Бангкок хот үерийн гамшигт өртөөд байгаа. Өчигдөр Бангкокийн олон улсын нисэх буудал усанд автсан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл Тайландын ерөнхий сайд Иенглак Чинаватра тав хоногийн бүх нийтийн амралтыг зарласан байна.
Учир нь Бангкокийн гудамж замууд усаар дүүрч тээврийн хэрэгслээр зорчихын аргагүй болоод байгаа.Иймээс хүмүүсийг үерийн уснаас сэрэмжлэн тав хоногийн турш гэрээсээ гарахгүй байхыг хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ