Алтны галзуурал ба Австралийн эрдэс баялгийн түүх

img

Австрали тивд хүн суурьшсан цагаас эрдэс баялгийн эрэл, хайгуул эхэлжээ. Ногоон тивийн уугуул иргэд аборигенуудын хадан дээр зурсан сүг зураг тэдний соёлын үнэт өв төдийгүй эрдэс баялгийн түүхийг давхар өгүүлдэг. Учир нь аборигенууд хадан дээр өнгө өнгийн зураг зурахдаа төрөл бүрийн эрдэс бодисыг ашигладаг байжээ. Австрали тивийн уугуул иргэд ийнхүү эрдэс баялгийг өөрсдийн амьдралын аливаа хэрэгцээнд өргөн ашиглаж байсан гэсэн үг. Гэхдээ энэ нь ашиг олох зорилго огт үгүй байв. Харин Сиднейн буланд европчууд анхны өдрөөс эхлэн ногоон тивийн эрдэс баялгийг жинхэнэ ашиг олох зорилгоор олборлож эхэлжээ.

1788 онд Австралид европын анхны флот ирснээс хойш арван жилийн дотор ашигт малтмалын хэд хэдэн орд нээгдсэн байна. Тухайлбал Шинэ Өмнөд Уэльсийн Нью-Кастлын ойролцоо нүүрсний орд нээжээ. Үүний дараахан Нью-Кастлаас баруун талд, мөн өмнө нь нүүрсний уурхай олдсон байна. Эхэн үед олборлосон нүүрсээ зөвхөн хоол унд бэлтгэх зэрэг ахуйн хэрэгцээнд ашиглаж байжээ. Өмнөд Уэльс дэх шинэхэн колоничлол эрчимжиж эхэлснээр нүүрсийг уурын тэргэнд ашиглаж эхэлсэн байна. 1841 онд Өмнөд Австралийн Глэн Осмонд хэмээх газар анхны металлыг олборложээ. Шинэхэн колони улсын хувьд Австрали эхэн үедээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж байв. Гэвч ногоон тивд анхны металл олборлож эхэлснээс хойш есөн жилийн дотор буюу 1850 он гэхэд Австрали улс зэс, хар тугалгыг эрчимтэйгээр олборлон экспортолж эхэлсэн ажээ. Ингэснээр энэ төрлийн металлын экспорт нь хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн ноос, улаанбуудайн экспортоос давж гарчээ.

1850-иад онд Австрали уул уурхайгаараа дэлхийн анхаарлыг хэдийнэ татаад байв. Энэ үеийг алтны галзуурал гэж нэрлэдэг. Анх Шинэ Өмнөд Уэльст 1823 онд Жеймс Мак Брайен гэдэг албан хаагч Фиш Риверийн ойролцоох  толгодоод судалгааны ажлаар явж байхдаа алт олжээ. Гэхдээ түүний судалгаа хийсэн газар алт тийм ч элбэг биш байв. Тиймээс Мак Брайены олдворын тухай тэмдэглэл тэгсгээд мартагджээ. Түүнээс хойшхи арван жилд Виктори орчмоос алт олдож байсан гэдэг. Энэ үеэс л Австралийн алтны сураг дэлхий нийтийн сонирхлыг татаж хүмүүс олноороо цагаачлан ирэх болсон байна. Алтны ангуучдын нүүдэл ногоон тивийн оршин суугчдын тоог эрс өсгөжээ. Ингээд 1850-иад он гэхэд Австрали дэлхийн алтны 40 хувийг олборлох болжээ.Түүнээс хойш хорин жил өнгөрөхөд 1870-аад онд Тасманы Бишоф уулан дахь металлыг хайж олсноор Австрали нь дэлхийд томоохон цагаан тугалга үйлдвэрлэгч болсон юм. XIX зууны сүүлчээр анхны том зэс, алтны олборлолт Куинслэндэд,мөнгө, цайр, тугалганы олборлолт Шинэ Өмнөд Уэльст, алтны олборлолт Баруун Австралид эхэлж, мөн Өмнөд Австралид төмөр олборлож эхэлжээ. Энэ бол 1900 он хүртэлх үе юм.

XXзууныэхээр ашигт малтмалын үнэ үргэлжлэн өсч байсан ч Австрали дахь уул уурхайн үйл ажиллагаа буурч эхэлжээ.Өнгөрсөн зууны эхний хагас дахь томоохон олдворууд нь Иса уулан дахь тугалга, цайр, зэсний том ордууд байв. 1950 оныг хүртэл тэдгээрийн нөөцийг тодорхойлж чадаагүй ажээ. гэхэд олборлож дуусаагүй байжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

davaanyam:
yamar xurdan ıdeed duuschwaa baıglıın baylagaa. mongol oron garaz nutgaa xamgaalan arıg gamtaa olborloj , baylagııg xoroox bısh aırıwjuulax ter zamııg olox xeregteı mongolchuudaa. odoogıın teexneg xogjson ene stagt manaı gazar shoroog xed xed ergvvleed awaad yawxad erdoo xagas zuunch xvrexgvı shvv. bıd altan deer suusan mongol modoo baırsan guılagchıd bolchxow dee
2012-05-25
wwwbbccouknewsbusiness-15849226 The Australian government's plan to impose a 30% tax on big mining companies has cleared a major hurdle, passing through parliament's lower house.
2011-11-23
хахахах
2011-10-27