Солонгосоос 68 такси ирнэ
Улаанбаатар хотын хэмжээнд 22 аж ахуй нэгжийн 566 тээврийн хэрэгсэл, такси нийслэлийн нийтийн тээврийн газартай гэрээ хийж, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн 400 гаруй нь такси үйлчилгээнд явдаг бөгөөд 40-өөс дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, сүүлийн арваад жил таксинд явсан байна. Тиймээс “Улаанбаатар такси сервис” компани Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа таксины парк шинэчлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шингэрүүлсэн шатдаг хийн төхөөрөмж бүхий 1200 шинэ таксиг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар болсон. Энэ ажлын эхлэл болж энэ сарын сүүлчээр эхний 68 таксиг оруулж ирэхээр болжээ. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ