Монголбанк 92 сая юанийн худалдаа хийв

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах, худалдах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд Монголбанк 92 сая юань худалдсан байна. Дашрамд дурдахад, гадаад валютын дуудлага худалдаа нь  валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

доллараа зараач доллар өсөөд байна
2012-08-29