Муаммар Каддафиг хүн бусаар доромжилжээ
Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг сөрөг хүчний 18 настай байлдагч буудан хөнөөснөө бахдан ярьснаас хойш хэд хоног өнгөрлөө. Улсаа олон жилийн турш удирдсан хурандаа Каддафиг сөрөг хүчнийхэн буудаж, шархтуулсныхаа дараа элдвээр доромжилсны дотор хутга юмуу урт иштэй зүйлээр хүчиндэж буй бичлэг интернэтэд тавигджээ. 69 настай Каддафиг үхлүүт шарх авчихаад, хөл дээрээ тогтож чадахгүй байхад нь ийнхүү доромжилж, элдэвлэсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна. Дэлхийн олон цахим хуудас энэхүү аймшигт, хүн ёсноос гадуур бичлэгийг уншигчдадаа толилуулахаас жийрхсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ