Санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалт боллоо
МХЕГ-ын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас хяналт шалгалтад хамрагдаж буй байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн сургалтаа уламжлал ёсоор энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Төсвийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт зориулсан энэхүү сургалтад 50 гаруй нягтлан бодогчид оролцсон байна. Сургалтаар төрийн сангийн холбогдолтой хууль эрх зүйн актууд анхаарах асуудал, Монгол Улсын төсвийн шинэчлэл, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актууд, анхаарах асуудал, барилгын төсөв, түүний гүйцэтгэлд тавих хяналт гэх зэрэг сэдвийг холбогдох мэргэжилтнүүд заасан юм. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ