30 сая ам.доллар худалдав

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 39 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1379.01 төгрөгийн хаалтын ханшаар 30 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 102 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 217.0 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлжээ. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ