Гараа ч шарна, тахиагаа ч шарна
Тайландын Чианг Маи хотын тогооч Кан Три Чан гэх тогооч шарсан тахиагаараа алдартай нэгэн. Орон орноос ирсэн жуулчид түүний шарсан тахиаг амтлахаас гадна хэрхэн шарж байгааг нүдээрээ үзэхээр ирдэг гэнэ. Тэрээр тогоо дүүрэн буцламгай халуун тосонд дээр доороо орон хөвж, шарагдаж байгаа тахианыхаа махыг гараараа эргүүлж тойруулан болсныг нь “гар шүүр”-ээрээ гаргаж тавагладаг аж. Гэсэн ч түүний гар буцалж байгаа халуун тосонд түлдэгддэггүй “ид шидтэй”. Өдгөө 50 насны босго алхаад байгаа тэрээр энэ үзүүлбэрээрээ Геннисийн номонд нэрээ мөнхөлж чаджээ. Тэрээр нэг минутын дотор 480 градустай халуун тосонд гараа дүрж, 20 тахиа гаргаж ирснээр уг номонд бичигдсэн аж.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ