Монголбанк 60 сая юань худалдав

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 37.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк нийт саналын 80 хувь буюу 30 сая ам.доллар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 85.5 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк нийт саналын 70 хувь буюу 60 сая юань худалдсан байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Valut usuud bna. Arga hemjee avaachee.
2013-07-25