
Муаммар Каддафийн амьд үлдсэн хүү болох Саиф аль Исламыг Ливийн босогчид идэвхтэй эрэн сурвалжилж байна.
Түүнийг одоогоор Ливийн өмнөд хилийн ойролцоо Нигери улсын нутагт орогнож байж болзошгүй гэнэ.
Олон улсын хүний эрхийн хорооноос Саиф аль Исламыг олж баривчилсан тохиолдолд хүний эрхийг зөрчиж харгис бүдүүлгээр хандалгүй Гаагын олон улсын шүүх юмуу шүүхийн хэм хэмжээнд нийцүүлэн асуудлыг шийдэхийг уриалсан байна.
Ливиэс ирж буй мэдээллээр бол босогчид түүнийг олсон даруйдаа үг дуугүй хөнөөхөөр хайж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ