Саудын Арабын үе залгамжлах хунтайжийг тодрууллаа

img

Саудын Арабын хаан ширээ залгамжлах хунтайж саяхан хорт хавдрын улмаас Нью-Йорк хотноо таалал төгссөн билээ. Өчигдөр түүнийг орлож хаан ширээг залгамжлах хунтайжийг Саудын Арабын эзэн хааны гэр бүл тодруулжээ Одоо тус улсын дотоод хэргийн сайдын албыг хашдаг хааны удмын хунтайж Наиф бин Абдул Азиз таалал төгссөн хунтайжийн орыг залгамжлах болжээ. Түүнийг Саудын Арабын эзэн хааны гэр бүлээс өөрчлөлт шинэчлэлтийг илүүтэй дэмждэг гэдгээр нь хүмүүс онцолдог. Эр Рияд хотноо хаан ширээ залгамжлах хунтайжийг тодруулах ёслол өчигдөр эзэн хааны ордонд сүр жавхлантай болж өнгөрсөн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ